Бидний Тухай

Мэйжикнэт ХХК нь анх 1996 онд Датаком компаний охин компани болж байгуулагдсан. Монгол улсад Интернэтийн vйлчилгээг анх удаа нэвтрvvлсэн Интернэтийн Vйлчилгээ Vзvvлэгч анхдагч компани юм.
1997 онд бие даасан компани болж одоог хүртэл идэвхитэйгээр хэрэглэгчиддээ үйлчилгээгээ хүргэсээр байна. Бид Нэгдсэн үндэсний байгууллага, зарим элчин сайдын яамд, олон улсын байгууллагуудад, төрийн байгууллагууд, томоохон аж ахуйн нэгжтэй хамтран ажилладагаас гадна Олон улсын болон Монголын томоохон арилжааны банкуудад Интернэтийн үйлчилгээ үзүүлдэг туршлагатай.
Мэйжикнэт ХХК зөвхөн Интернэтийн урсгалыг түгээх, холболтын үйл ажиллагаа эрхлээд зогсохгүй, Интернэтэд суурилсан программ хангамж, техникийн шийдлийг боловсруулах үйлчилгээг эхлүүлэн амжилттай хөгжүүлж ажиллаж ирсэн.
Үүнд: Диал-ап, Э-шуудан, радио модемийн утасгvй холболт, вэб байрлуулах зэрэг интернэтийн бvх тєрлийн vйлчилгээ анх удаа зах зээлд нэвтрvvлсэн. Тvvнээс гадна интернэт телефоны vйлчилгээг зах зээлд гаргаж олон улсын яриаг маш хямд зардлаар хийх боломжийг анх бий болгосон юм.
2007 оноос эхлэн домэйн нэр, гадаад хостинг, имэйлийн үйлчилгээний Монгол дахь онцгой эрхт борлуулагч болон ажиллаж Монголын mn домэйн нэрийн дийлэнхи байгууллагын домэйн нэр болон бусад үйлчилгээг өнөөдрийг хүртэл хариуцан ажиллаж байна.
2014 оны 12 дугаар сараас эхлэн Дотоод хост үйлчилгээгээ SSL хамгаалалт бүхий Cpanel эрхтэй шинэ сервэр рүү шилжүүлснээр хэрэглэгчдийн вэб интерфэйсээр хандах хүсэлтэд маш сайн нийцүүлэн ажиллаж байна.
2015 оны 04 дүгээр сараас эхлэн домэйн нэр бүхий имэйлийн үйлчилгээгээ бизнесийн имэйлийн үйлчилгээнд амжилттай шилжүүлэн ажиллаж байна. Бид Төрийн байгууллагууд, даатгалын компаниуд, болон хувийн байгууллагуудын бизнес и-мэйлийн үйлчилгээг бид хариуцан ажиллаж байна.
2016 оны 12 дугаар сараас эхлэн Эрүүл мэндийн боловсрол, үйлчилгээний нэгдсэн систем бүхий www.Hedu.mn контентийг ажиллуулж эхэлсэн.

Эрхэм зорилго

Бид хэрэглэгчиддээ мэдээлэл технологийн дэвшилтэт шийдлийг гарган, найдвартай үйлчилгээг хүргэн ажиллана.

Гүйцэтгэх захиралН.Цогтсайхан

Эрхэм хэрэглэгчид ээ
Мэйжикнэт компаний вэб хуудсанд тавтай морилно уу.
Монголын Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч анхдагч манай байгууллагатай өнөөг хүртэл хамтран ажиллаж байгаа нийт хэрэглэгчид, харилцагчиддаа компанийхаа нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.
Бид байгуулагдсан цагаасаа эхлэн интернэтийн үйлчилгээг тасралтгүй, найдвартай үзүүлж, хэрэглэгчидийнхээ сэтгэл ханамжийг ямагт өндөр байлгахыг хичээн ажиллаж байгаа билээ.
Манай компаний шинэ хуудсанд зочилсоноор Мэйжикнэт компаний үзүүлж байгаа бүх төрлийн үйлчилгээний талаарх мэдээллийг нэг дороос авахаас гадна интернэтийн үйлчилгээг хэрэглэхэд тулгардаг асуудлыг өөрөө хэрхэн шийдвэрлэх арга замын талаар мэдээлэл авах боломжтой болно.
Мэйжикнэт компани цаашид зөвхөн интернэтийн үйлчилгээ үзүүлэх бус интернэтэд суурилсан төрөл бүрийн шийдэл, үйлчилгээ санал болгохын зэрэгцээ та бүхний бизнесийн хамгийн ойрын хамтрагч, найдвартай туслагч байсаар байх болно.
Та бүхний ажил, амьдралд тань амжилт бүтээл, сайн сайхныг хүсье.

Хаяг

  • Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Жамъян гүний гудамж, Ар Монгол Трэйвел 202 тоот Улаанбаатар, Монгол Улс

  • info@magicnet.mn

  • Үйлчилгээний алба: 11-312061

    Техникийн алба: 11-312065

    Манай үйлчилгээ 24/7

Санал хүсэлт

Байрлал