Интернэт үйлчилгээ Программ Хангамж Домэйн Нэрийн Үйлчилгээ Вэб Хостинг Үйлчилгээ Сервер Байршуулах И-Мэйл үйлчилгээ SSL сертификат

Манай Үйлчилгээ

Интернэт үйлчилгээ

Мэдээллийн үнэ цэнэ секундээр хэмжигдэж буй өнөө үед ямарч албан байгууллагад 24 цагийн, найдвартай ажиллагаатай интернэтийн үйлчилгээ маш чухал үүрэгтэй.

Байгууллагын өндөр хурдны Интернэтийг шилэн кабель ашиглан холбож байгаа бөгөөд та чанартай, найдвартай ажиллагааг эрхэмлэдэг бол энэ холболтыг бид санал болгож байна. Интернэт холболтын төрлүүдээс шилэн кабель нь зай хамаарахгүй мэдээллийг өндөр хурдаар найдвартай дамжуулж чаддаг дэвшилтэт технологи юм.

Та бидэнд хандсанаар, манай мэргэжлийн, чадварлаг баг танай байгууллагын хэрэгцээ шаардлагад үндэслэн интернэтийн бүхий л асуудлыг тань иж бүрэн шийдэж өгөх болно.

Онцлог давуу тал:

  • Хурдны өргөн сонголт
  • Дотоод урсгал хязгааргүй
  • Интернэтийн давхар гарц /Ази, Европ/
  • Нөөц холболт үүсгэх боломжтой
  • 24/7/365 сүлжээний хяналтын системтэй
  • Дуудлагын инженертэй
  • Интернэт үйлчилгээг дагалдсан нэмэлт үйлчилгээнүүдтэй
  • Хурдан шуурхай үйлчилгээтэй

Холболт хийх дараалал:

  1. Утас, факс, и-мэйлээр урьдчилан захиалга өгнө.
  2. Танай байгууллагын техникийн боломжийг судалж vзээд хариу өгнө.
  3. Манай vйлчилгээний төв дээр та өөрийн биеэр ирж гэрээ байгуулна.
  4. Гэрээ байгуулагдсаны дараа холболтоос хамаарч дунджаар ажлын 2-3 хоногт холболт хийгдэнэ.
  5. Хэрэглэгчид хүлээлгэж өгнө.

Арилжааны банк, уул уурхайн болон салбар сүлжээ бүхий байгууллагууд (шатахуун түгээгүүрийн станц, сүлжээ дэлгүүр)-ын төвийг салбар нэгжүүдтэй нь 24 цагийн турш онлайн сүлжээгээр холбож, мэдээллийг цаг алдалгүй хурдан шуурхай дамжуулах боломжийг Байгууллагын салбар хоорондын онлайн сүлжээ /VPN/ үйлчилгээ олгодог.
Монгол улсын томоохон арилжааны банк, шатахуун түгээх станцууд манай энэхүү үйлчилгээг ашиглан салбар хоорондоо мэдээлэл дамжуулан харилцагч, үйлчлүүлэгчиддээ түргэн шуурхай үйлчилгээ хүргэж байна.
Техникийн давуу талууд:

  • МУ-ын ихэнх аймаг, сумдад сүлжээгээ хүргэсэн
  • 24 цагийн сүлжээний хяналтын системтэй
  • Нөөц холболт /редундант холболт/ үүсгэх боломжтой
  • Сүлжээгээ хянах боломжтой
  • Цогц тасралтгүй удирдлагын шийдэл
  • Үйлчилгээний чанарын баталгаа /SLА/ олгоно

Энэ үйлчилгээ нь байгууллага, хувь хүмүүсийн компьютер, интернэт, дотоод сүлжээнд гарч байгаа эвдрэл, гэмтэл болон бусад бэрхшээлтэй асуудлыг нэгэн зэрэг шийдэх цогц үйлчилгээ юм

Таньд энэ үйлчилгээ ямар хэрэгтэй вэ?

Иж бүрэн үйлчилгээ – Үйлчилгээний хэрэглэгч  нь компьютер, дотоод сүлжээний оношлогоо, засвар, програм хангамжийн хэрэглээний зөвлөгөө зэрэг мэдээллийн технологийн бүх үйлчилгээг иж бүрнээр нь авах боломжтой.

Шуурхай үйлчилгээ – Бид өөрийн хэрэглэгчиддээ хуваарийн дагуу очиж үйлчлэхээс гадна шаардлагатай үед таны дуудсан цагт очиж үйлчилнэ.

Хугацаа

  • Долоо хоногт нэг удаа 10:00-12:00 цаг ажлын өдөр
  • Долоо хоногт нэг удаа 14:00-16:00 цаг ажлын өдөр

 

Magicnet LLC  компаниас байгууллагуудад хүргэх үйлчилгээ

 (Managed services)

Д/д Багц үйлчилгээ Үйлчилгээний нэрс
1 1-2 компьютер
  • Үндсэн сүлжээний router шалгах, тохиргоо хийх, нууц үг солих, сэргээх
  • Сүлжээний тоног төхөөрөмж болон программ хангамжийн асуудлыг оношлох
  • Дотоод сүлжээний хэвийн үйл ажиллагааг  шалгаж засварлах
  • Дотоод сүлжээг утсан болон утасгүй (WiFi) байдлаар үүсгэх
  • Дотоод сүлжээнд ялгавартай нууцлалтай группүүдийг VLAN/VPN  байдлаар үүсгэх
  • Speed test хийх
  • Дотоод сүлжээнд шинээр компьютер нэмэх болон тохируулах, өргөтгөх
  • Принтер, скайнер компьютерт холбох
  • Вирусын эсрэг бодит хамгаалалт
  • Вирусын программыг шинэчлэх, суулгах
  • Outlook болон и-мэйл тохиргоо
  • Программ  хангамж, сүлжээний талаар зөвөлгөө мэдээлэл
2

3-5 компьютер

3

6-10 компьютер

   4 10-аас дээш компьютер

Үйлчилгээний төлбөр сард нэг удаа авна.  Үйлчилгээний гэрээг 6 сар буюу хагас жилээс дээш байна.

 

Нэмэлт төлбөртэй үйлчилгээ /Энэ үйлчилгээ нь дээрх багцад хамаарахгүй/

1 Компьютер форматлах/1 компьютер/ 15,000₮ 2 оос дээш компьютер бол комьютер бүр 10,000₮
2 Нэмэлт программ суулгах 3,000₮ төлбөрийн хэмжээ нь суулгах 1 программын үнэ болно
3 Хэрэглэгчийн лицензтэй программ хангамж суурилуулах 10,000₮ төлбөрийн хэмжээ нь суулгах 1 программын үнэ болно
4 Тоног төхөөрөмж болон программ хангамжийг захиалгаар нийлүүлэх Программ хангамжаасаа шалтгаална
5 Байгууллагын дотоод хэрэгцээнд зориулан имэйл болон вэб сервер 100,000₮-150,000₮ Программ хангамжаасаа шалтгаална
6 Эвдэрсэн эд ангийг солих болон шинээр нэмэх, нийлүүлэх /бэлэн байгаа бол/ 20,000₮-25,000₮ Техник хангамжаасаа шалтгаална
7 Дотоод сүлжээний зохион байгуулалт болон дотоод сүлжээг бэлдэж өгнө Үнэлгээ гүйцэтгэх ажлын хэмжээнээс шалтгаална

 

 

Мэйжикнэт ХХК нь нийт хэрэглэгчиддээ чанартай найдвартай үйлчилгээ үзүүлэн хамтран ажиллахыг нэн тэргүүнд тавин ажилладаг ба үүнтэйгээ уялдуулан байгууллагын хэрэглэгч бүрийг хариуцсан менежер, холболтын инженерүүд хариуцан ажиллуулдаг.

  • Хариуцсан менежер тухайн хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад тохирсон үйлчилгээний шийдлийг боловсруулах ба хэрэглэгч өөрт шаардлагатай нэмэлт үйлчилгээний хэрэгцээ шаардлагыг мэдэгдэн хамтран ажиллах боломжыг бүрдүүлдэг.
  • Холболтын инженер хэрэглэгчийн байран дахь холболтыг цаг тухайд нь чанартай гүйцэтгэх, сүлжээ, техник тоног төхөөрөмжний хэвийн аюулгүй ажиллагааг ханган ажилладаг.

Бид өөрийн хэрэглэгчдээ байнгын техникийн тусламж зөвлөгөөгөөр хангах, шаардлагатай тохиолдолд дуудлагаар техникийн үйлчилгээ хүргэх, гэмтэл саатлыг түргэн шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий Харилцагчийн үйлчилгээний албатай.

  • 24 цагийн мониторинг (хяналтын) систем ажилладаг.
  • Хэрэглэгч мэргэжлийн инженертэй холбогдон утсаар бүх төрлийн техникийн зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.
  • Шаардлагатай тохиолдолд дуудлагын инженер хэрэглэгчийн байранд очиж үйлчилгээ үзүүлнэ.
  • Хэрэглэгч вебсайт дээрхи онлайн туслахад холбогдон шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой.

Мөн бид нийт хэрэглэгчиддээ үйлчилгээтэйгээ холбоотой мэдлэг мэдээлэл болохуйц News letter сар тутмын 05нд бүртгэлтэй и-мэйл хаяг болон Зөвөлгөө буландаа нэмэн оруулж байна.

Программ Хангамж

Манай компани нь дэлхийн шилдэг вирусны эсрэг програм болох KASPERSKY-г албан ёсоор борлуулж эхэллээ.

Хувь хүмүүс, албан байгууллагуудын интернет орчинд хамгийн ихээр хэрэглэх шаардлага гардаг албан ёсны лицензтэй бүх төрлийн програм хангамжийг та бүхэнд санал болгож байна.

KASPERSKY нь  бүх төрлийн сүлжээний компьютер болон төхөөрөмжид зориулсан CORE, SELECT, ADVANCED, TOTAL зэрэг хувилбарын бүлэг хамгаалалтын бүтээгдэхүүнүүдийг санал болгодог.

Уг Бүтээгдэхүүнүүдийн хувилбар бүр өмнөх хувилбарынхаа онцлог, давуу талуудыг багтаахын сацуу өөр өөрийн онцлог чанаруудыг агуулсан тул танай байгууллагын мэдээллийн нууцлалын хэрэгцээг хангана.

ЛИЦЕНЗТЭЙ ПРОГРАММ ХЭРЭГЛЭСНИЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ

  • Олон төрлийн антивирусны програм хангамжийн сонголт
  • Тоо хэмжээнээс хамаарсан үнийн онцгой хөнгөлөлт
  • Мэргэжлийн инженерийн дэмжлэг , тусламж
  • Kaspersky-аас олгогдсон программын бүх боломжууд
  • Аюулгүй байдал 99,9%

Дэлгэрэнгүй мэдээллийг

Майкрософт корпорацийн Монгол дахь албан ёсны түнш болох Мэйжикнэт ХХК нь хувь хүн болон албан байгууллагын оффисын хэрэгцээг бүрэн шийдэх бүх төрлийн лицензтэй программ хангамжийг санал болгож байна.

САНАЛ БОЛГОЖ БУЙ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД:

Бусад инженерийн түвшиний нарийн хэрэглээний программуудыг бид санал болгох, зөвөлгөө өгөх  бүрэн боломжтой.

ЛИЦЕНЗТЭЙ ПРОГРАММ ХЭРЭГЛЭСНИЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ

  • Албан байгууллагын хамтын ажиллагааны цогц шийдлүүд
  • Олон улсын стандартад нийцэж ажиллах
  • Мэдээллийн болон системийн аюулгүй байдал, найдвартай ажиллагаа
  • Microsoft-оос олгогдсон программын бүх боломжууд
  • Байгууллага бүр хэрэглээндээ тохируулан сонгох боломж
  • Тоо хэмжээ, ширхэг, байгууллагын онцлогоос хамаарсан үнийн онцгой хөнгөлөлт
  • Мэргэжлийн инженерийн дэмжлэг , тусламж

Дэлгэрэнгүй мэдээллийг…

Борлуулалтын ажилтан холбогдох утас- 89066511, 11-312061

И-мэйл- info@magicnet.mn

Домэйн Нэрийн Үйлчилгээ

.MN Домэйн нэр хайх

Домэйн нэр 3 болон түүнээс дээш тэмдэгтээс бүтсэн байх шаардлагатай.

WHOIS Lookup

Домэйн нэрийн эзэмшигчийн мэдээлэл болон хугацааг эндээс харна уу.
Жишээ нь: magicnet.mn
 

Вэб Хостинг Үйлчилгээ

Вэб Хостинг – (Web Hosting) буюу вэб байршуулах үйлчилгээ нь вэб сайтыг Интернэт сүлжээн дэх сервер дээр байршуулан ажиллуулах цогц үйлчилгээ юм. Вэб ажиллуулахад гол анхаарах зүйл нь сүлжээний өндөр хурд, найдвартай ажиллагаа байдаг.
Мэйжикнэт компани 2014 оны 12-р сарын 1-нээс эхлэн CPanel эрх бүхий дотооддоо вэб сервер байршуулах үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн.
Cpanel эрх бүхий серверийн давуу талууд:

  • Вэб дээрээ програмууд суулгах.
  • BackUp аа үүсгэж авах /Вэбээ шинэчлэх тутамдаа хуучныг нь буюу өгөгдлүүдийг нөөцлөн авах – энд вэб файлууд, өгөгдлийн бааз, хэрэглэгчийн бүртгэл, өгөгдлүүдийн нөөц хувийг бүхэлд нь болон тус тусад нь авах боломжтой.
  • Дэд Домэйн үүсгэх /Жишээ нь: Нэг салбарынхаа, эсвэл нэг үйлчилгээнийхээ вэб хуудсыг холбох болон өөрөө дэд домэйн үүсгэх/жишээ нь orders.magicnet.mn/ гэх зэргээр үүсгэх.
  • Мэдээллийн бааз шинээр үүсгэх, удирдах, баазын хандалтын эрхийг нээх.
  • FTP төрлийн программ ашиглан вэб хуудсаа шинэчлэж чадах эрх бүхий хандалтын эрхийг нээх, хаах, удирдах.
  • Хэрэглэгч вэб талбарынхаа хэдий хэр хэмжээг нь ашигласан байгааг харах, хянах боломжтой.

Хүссэн вэбийн каталогийг вэбээр хандахад нууц үг асуудаг болгон хамгаалах /Зөвхөн та болон тодорхой эрх бүхий хэрэглэгчийг нэвтрэхийг зөвшөөрсөн каталогид хандах, вэбийн энгийн зочин хэрэглэгчдэд үзүүлэх шаардлагагүй үед энэ функцийг ашиглана/

  • Вэб сайтын хандалтын статистикийг үзэх боломжтой.

Та өөрийн вэб сайтын менежментийг хүссэн үедээ хаанаас ч бие даан өөрчлөх боломжтой.

Монголд байрлах сервер /Linux host*/

Жилийн хураамж 105600₮ 198000₮
Дискний зай 1gb хязгааргүй
Сарын дамжуулалт Хязгааргүй Хязгааргүй
Databases    
MySQL 2 5
MSSQL - -
FTP хандалт    
Sub Domain
FTP Users
Програмчлалын хэлүүд    
CGI Support: PHP 5.2x, PHP 5.3x, PHP 5.4x Perl
.NET and ASP Support    
Бусад боломжууд    
SSL/HTTPS Support (Dedicated IP) Add-on Add-on
Control Panel
Site Statistics
Back Up Policy Manager

Бүгд хязгааргүй!

Хязгааргүй Дискний Багтаамж
Хязгааргүй Bandwidth
Хязгааргүй Домайн & Дэд Домайн
Хязгааргүй FTP Аккаунтууд
Хязгааргүй MySQL Дата Бааз

Хүчирхэг Удирдлагын Талба – cPanel (Турших)

Дэлхийд Тэргүүлэгч Хостын Удирдлагын Талбар
Вэб Хуудсаа Удирдах,Вэбийн Статистикаа харах,Имэйл Аккаунт Үүсгэх гэх мэт.

Найдвартай Үйлчилгээ

99.9% Баталгаат Ажиллагаа
30 Өдөрт Үйлчилгээг Буцаах Боломжтой
24x7x365 Дэмжлэг Туслалцаа

Найдвартай Бүтэц

Датацентерийн Бүтэцтэй
Dual Quad-Core Xeon Серверүүд
Найдвартай Бөх Бат Серверүүд

eCommerce Дэмжилттэй 

SSL Суулгах Боломжтой
Гадаад IP Авах Боломжтой

Сервер Байршуулах Үйлчилгээ

Хэрэглэгч таны сервер тоног төхөөрөмжийг зориулалтын орчинд /цахилгаан тэжээлийн тасалдалгүй найдвартай эх үүсвэрт холбогдсон,

сүлжээ болон тэдгээрийн нөөц холболтуудтай,  агааржуулалт, хамгаалалтын иж бүрэн системтэй серверийн өрөөнд/

байрлах зогсуур буюу RACK-нд суурилуулан түүний найдвартай, тасалдалгүй, хэвийн  найдвартай ажиллагааг ханган үйлчилгээг үзүүлнэ.

И-Мэйл үйлчилгээ

Хялбар, Хүчирхэг и-мэйл үйлчилгээг
таны бизнест

Илүү мэргэжлийн, бизнес хаягаа үүсгэх боломжтой нэр@таныдомэйн.mn

ТА ХЭРЭГЛЭЭНДЭЭ ТОХИРУУЛАН СОНГОЛТОО ХИЙХ БОЛ ЭНД ДАРНА УУ!.

Үйлчилгээний онцлох боломжууд

Өвөрмөц дизайн

Бүх төрлийн дэлгэцийн хэмжээнд ажиллана. Та гар утас, таблет, компьютерээс ямар ч асуудалгүй ашиглах боломжтой.

Вирусын хамгаалалт

И-мэйл сервер дээр суурилсан вирусны эсрэг програм таны Inbox-г найдвартай хамгаалахаас гадна вирустэй файл татахаас сэргийлнэ.

5GB багтаамж ба Нөөцлөлт

5GB имэйл хадгалалтаас гадна таны и-мэйлүүд зориулалтын нөөцийн серверт хадгалагдах тул чухал мэйлээ хэзээ ч алдахгүй.

100% тасалдалгүй ажиллагаа

Манай и-мэйл серверээс ямар ч өгөгдөл, дата алдагдахгүй ба 24 цагийн тасалдалгүй ажиллагааг танд хүргэнэ

Календар, тэмдэглэл, ажлын төлөвлөгөө

Календар дээр ажлаа төлөвлөх, тэмдэглэл хөтлөх, хэрэглэгчийн бүртгэл үүсгэх, Social боломжуудтай

Сошиал Медиа

Facebook, Twitter, Google+ зэрэг сошиал орчинд хэрэгтэй мэдээллээ шууд түгээх, сошиал сайтуудтай холбогдох боломжтой.

Байгууллагын и-мэйл

Өндөр төвшний и-мэйл үйлчилгээ

  • Багтаамж: 30GB
  • Эхлэх үнэ: MNT
  • Мэдээлэл хуваалцах, ажлын төлөвлөгөө, файлын сан
  • Гар утас, таблет, компьютер хаанаас ч хандах боломжтой
Турших

ТА ХЭРЭГЛЭЭНДЭЭ ТОХИРУУЛАН СОНГОЛТОО ХИЙХ БОЛ ЭНД ДАРНА УУ!.

Үйлчилгээний онцлох боломжууд

Нэгдсэн Inbox

Та өргөн хэрэглэгддэг Facebook, Twitter, Google+ зэрэг сошиал сайтуудтай холбогдон мэдээллээ шууд авах, шинэ бичлэг бичих боломжтой.

Таны багтаамж хангалтгүй байдаг уу ?

И-мэйл багтаамж 25GB ба файлын санд ашиглах 5GB танд нэмэгдэх болно. Танд одоо дүүрэх асуудал гарахгүй боллоо

Ухаалаг утсандаа ч ашиглах боломжтой

Symbian, iOS, Android, Windows Phone мөн Таблет дээр та и-мэйлээ тохируулан ашиглах боломжтой.

Хамтын ажиллагаа

Календар дээрх тэмдэглэл, төлөвлөгөө, файлуудаа бусадтай хуваалцах боломжтой.

Гоёмсог дизайн

Өргөн, урт, жижиг, том дэлгэцийн хэмжээнд автоматаар тохируулагдан ажиллах тул танд илүү гоёмсог дизайныг санал болгоно.

SSL сертификат

Comodo SSL Certificates

SSL Сертификат

SSL Сертификат нь вэб сервер болон хэрэглэгчийн хооронд дамжиж буй мэдээллийг тусгай кодчилолоор нууцлан баталгаажуулалт хийх үйлчилгээ юм. Таны вэб сайтын хэрэглэгчийн чухал тоо баримт, мэдээллийг нууцалж илүү итгэлцэл бий болгоно.

Хамгийн хямд үнэ 136,488.00MNT/1 жил

Худалдаж авах

Яагаад SSL Сертификат хэрэглэх хэрэгтэй вэ ?

Өндөр нууцлал

Comodo SSL сертификат нь мэдээллийг 128 эсвэл 256-bit нууцлана.

Итгэл төрүүлнэ

SSL сертификатаар баталгаажсан бол хэрэглэгчид таны бизнест итгэх болно.

Хайлтын систем (SEO)

Google хайлтын системд таны сайт өндөр оноо авч, хайлтын үр дүнд таныг сурталчилна.

Comodo баталгаат тэмдэг

Comodo баталгаажсан тэмдэгийг хэрэглэгч харснаар баталгаатай сайт гэдгийг мэдэх болно.

30 хоног төлбөр буцаалт

Та төлбөрөө 30 хоногийн дотор буцаах боломжтой.

Positive SSL

MNT136,488.00/1 жил
  • Домэйн баталгаажуулална
  • 1 домэйн нэр
  • Сервер лиценз
  • 2 өдрийн дотор
    баталгаажуулна

Comodo SSL

MNT215,688.00/1 жил
  • Домэйн баталгаажуулна
  • 1 домэйн нэр
  • Сервер лицензтэй
  • 2 өдрийн дотор
    баталгаажуулна

Positive SSL Wildcard

MNT336,600.00/1 жил
  • Домэйн баталгаажуулна
  • 1 домэйн нэр + бүх Subdomain
  • Сервер лицензтэй
  • 2 өдрийн дотор
    баталгаажуулна

Хаяг

  • Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Жамъян гүний гудамж, Ар Монгол Трэйвел 202 тоот Улаанбаатар, Монгол Улс

  • info@magicnet.mn

  • Үйлчилгээний алба: 11-312061

    Техникийн алба: 11-312065

    Манай үйлчилгээ 24/7

Санал хүсэлт

Байрлал