- Рүүтэрээ зөв газар байрлуулах
- Вирусны эсрэг програм уншуулах
- Шинэчлэлтийг болиулах
- Сурталчилгааг алга болгох
- "Wi- Fi"-ийнхаа кодыг шалгах
Рүүтэрээ зөв байрлуулах
Wi Fi рүүтэр нь интернэтийн сигналыг агаараар дамжуулан түгээх үүрэгтэй байдаг. Та Wi Fi ашиглан интернэтэд ордог бол рүүтерээ зөв байршуулах нь чухал. Учир нь рүүтэрээс цацагдаж буй интернэтийн долгион замдаа саадгүй нэвтэрч таны компьютерт очих ёстой. Ийи учраас та аль болох саад бага учрах өндөр газар байрлуулбал зохилтой.
Мөн рүүтэрийг цахилгаан хэрэгслээс байнга хол тавьж байх хэрэгтэй. Зурагт, нөүтбүүк, утас зэрэг нь рүүтэрийн ажиллагааг доголдуулж болзошгүй.
Түүнчлэн интернэтийн хурданд таны ашиглаж буй рүүтерийн өөрийнх нь цацах давтамж, хүчин чадал маш чухал нөлөөтэй байдаг. Тийм учраас та аль болох давтамж өндөртэй, сайн рүүтэр хэрэглэхийг зөвлөж байна.
Вирусын эсрэг програм уншуулах
Вирус нь компьютерийг гацааж, хурд удаашруулахаас гадна, интернэтийн хурдад ч мөн нөлөөлдөг. Иймд компьютертоо вирусны эсрэг програм суулгаж, долоо хоногт нэг удаа уншуулж байгаарай.
Шинэчлэлийг болиулах
Компьютер нь формат хийсний дараа үйлдлийн системүүдийг шинэчилж, бидний хэлж сурснаар "update" хийдэг. Харин энэ үед интернэтийн хурд удааширдаг байна. Иймд та яг одоо хийх шаардлагагүй бол "update" хийхийг болиулж, асуудлаа шийдвэрлэж болох аж.
Сурталчилгааг алга болгох
Ямар нэгэн веб сайт руу ороход сурталчилгаа гарч ирж, төвөгтэй байдал үүсгэдэг. Энэ нь таны компьютерийн хурдыг ч давхар удаашруулж байдаг. Харин та үүнийг шийдвэрлэхийн тулд ашиглаж буй хөтөчдөө "Ad Block"-ийг суулгаарай. Энэ нь веб хуудсуудын сурталчилгааг блоклож, интернэтийн хурдыг нэмэгдүүлж ашиглахад хялбар болгодог.
Wi Fi ийн код шалгах
Хэрэв таны "Wi- Fi"-аар зэрэг 20 хүн орох юм бол, нэг секундэд 20 mb (мегабайт) хурдтай байсан интернэт 1 mb болон буурдаг байна. Иймд та "Wi- Fi"-ийнхаа кодыг шалгаж, өөр хэн нэгэн шаардлагагүй хүн давхар орж байгаа эсэхийг олж мэдээрэй.