Домэйн нэр үүсгэх

Домэйн нэрийг компанийн нэрийн адил хэн түрүүлж бүртгүүлсэн нь эзэмшдэг. Домэйн нэр өөрөө үнэ төлбөргүй зүйл бөгөөд түүнийг ямар ч хүн, байгууллага эзэмшиж болно. Харин таны авсан домэйн нэрийг мэдээллийн санд бүртгэн, түүнийг танай IP-хаягтай холбон, жилийн туршид найдвартай ажиллуулах үйлчилгээ нь өөрөө төлбөртэй байдаг. Манай домэйн нэрийн бүртгэлийн үйлчилгээ бүрэн автомажсан учир та домэйн нэрийг онлайнаар бүртгүүлэн авах боломжтой. Хэрвээ онлайнаар бүртгүүлэх гэж байгаа бол Үйлчилгээний хэсэгт байрлах Домэйн нэр дээр дарж өөрийн худалдан авахыг хүссэн домэйн нэрийг авах боломжтой байгаа эсэхийг шалгаад эхний жилийн үйлчилгээний төлбөрийг кредит картаар төлөн домэйн нэрийнхээ эзэмшигч болж болно. Хэрвээ компани дээр ирж гэрээ байгуулах бол төлбөрийг бэлнээр төлөх буюу нэхэмжлэлийн дагуу дансаар төлөх боломжтой.

Энэ хариулт танд асуудлаа шийдэхэд тусалж чадсан уу?