logo
. . .

Бидний тухай

Эрхэм зорилго

Харилцагч үйлчлүүлэгчдийн эрэлт, хүсэл сонирхол шаардлагад нийцсэн мэдээлэл технологи, харилцаа холбооны чанартай үйлчилгээ үзүүлэгч компани байна.

Алсын хараа

Харилцагчид, үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд нийцсэн интернэтийн болон түүнд суурилсан харилцаа холбооны шийдлүүдийг нэвтрүүлнэ.

Үнэт зүйлс

Бидний харилцагч, хэрэглэгчид, ажилтнууд мэйжикнэт компаний үнэт зүйл билээ.

Мэйжикнэт ХХК нь анх 1998 онд байгуулагдаж Монгол улсад Интернэтийн vйлчилгээг анх удаа нэвтрvvлсэн Интернэтийн Vйлчилгээ Vзvvлэгч анхдагч компани билээ.

Бид Нэгдсэн үндэстний байгууллага, зарим элчин сайдын яамд, олон улсын байгууллагуудад, төрийн байгууллагууд, томоохон аж ахуйн нэгжтэй хамтран ажилладагаас гадна Монголын томоохон арилжааны банкуудад Интернэтийн үйлчилгээ үзүүлдэг туршлагатай. Мэйжикнэт ХХК зөвхөн Интернэтийн урсгалыг түгээх, холболтын үйл ажиллагаа эрхлээд зогсохгүй, Интернэтэд суурилсан программ хангамж, техникийн шийдлийг боловсруулах үйлчилгээг эхлүүлэн амжилттай хөгжүүлж ажиллаж ирсэн.

animation image
  • 1998 оноос Диал-ап, Э-шуудан, радио модемийн утасгvй холболт, вэб байрлуулах зэрэг интернэтийн бvх тєрлийн vйлчилгээ анх удаа зах зээлд нэвтрvvлсэн. Тvvнээс гадна интернэт телефоны vйлчилгээг зах зээлд гаргаж олон улсын яриаг маш хямд зардлаар хийх боломжийг анх бий болгосон юм.
  • 2007 оноос эхлэн домэйн нэр, гадаад хостинг, имэйлийн үйлчилгээний Монгол дахь онцгой эрхт борлуулагч болон ажиллаж Монголын mn домэйн нэрийн дийлэнхи байгууллагын домэйн нэр болон бусад үйлчилгээг өнөөдрийг хүртэл хариуцан ажиллаж байна.
  • 2014 оны 12 дугаар сараас эхлэн Дотоод хост үйлчилгээгээ SSL хамгаалалт бүхий Cpanel эрхтэй шинэ сервэр рүү шилжүүлснээр хэрэглэгчдийн вэб интерфэйсээр хандах хүсэлтэд маш сайн нийцүүлэн ажиллаж байна.
  • 2015 оны 04 дүгээр сараас эхлэн домэйн нэр бүхий имэйлийн үйлчилгээгээ бизнесийн имэйлийн үйлчилгээнд амжилттай шилжүүлэн ажиллаж байна. Бид Төрийн байгууллагууд, даатгалын компаниуд, болон хувийн байгууллагуудын бизнес и-мэйлийн үйлчилгээг бид хариуцан ажиллаж байна.
  • 2016 оны 12 дугаар сараас эхлэн Эрүүл мэндийн боловсрол, үйлчилгээний нэгдсэн систем бүхий www.Hedu.mn контентийг ажиллуулж эхэлсэн.
  • 2020 оны 3 дугаар сараас эхлэн суурин холбооны операторын MagicCall7997 үйлчилгээг нэвтрүүлэн аж ахуйн нэгж байгууллагуудыг интернэт- харилцаа холбооны иж бүрэн, хямд өртөг бүхий үйлчилгээгээр хангаж эхэллээ.