Эрхэм хэрэглэгчид ээ
Мэйжикнэт компаний вэб хуудсанд тавтай морилно уу.
Монголын Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч анхдагч манай байгууллагатай өнөөг хүртэл хамтран ажиллаж байгаа нийт хэрэглэгчид, харилцагчиддаа компанийхаа нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.
Бид байгуулагдсан цагаасаа эхлэн интернэтийн үйлчилгээг тасралтгүй, найдвартай үзүүлж, хэрэглэгчидийнхээ сэтгэл ханамжийг ямагт өндөр байлгахыг хичээн ажиллаж байгаа билээ.Манай компаний шинэ хуудсанд зочилсоноор Мэйжикнэт компаний үзүүлж байгаа бүх төрлийн үйлчилгээний талаарх мэдээллийг нэг дороос авахаас гадна интернэтийн үйлчилгээг хэрэглэхэд тулгардаг асуудлыг өөрөө хэрхэн шийдвэрлэх арга замын талаар мэдээлэл авах боломжтой болно. Мэйжикнэт компани цаашид зөвхөн интернэтийн үйлчилгээ үзүүлэх бус интернэтэд суурилсан төрөл бүрийн шийдэл, үйлчилгээ санал болгохын зэрэгцээ та бүхний бизнесийн хамгийн ойрын хамтрагч, найдвартай туслагч байсаар байх болно. Та бүхний ажил, амьдралд тань амжилт бүтээл, сайн сайхныг хүсье.
Гүйцэтгэх захирал Н.Цогтсайхан